АСЕМ-ийн 11 дүгээр дээд хэмжээний уулзалтыг 2016 онд Монгол Улсад зохион байгуулсан билээ. Тус уулзалтад хүрэлцэн ирэх улс орны болон олон улсын байгууллагуудын нийт 53 лидерүүдийг нэгдсэн журмаар байршуулах хотхон бүтээн байгуулах шаардлага манай улсад гарсан юм. 2015 онд энэхүү тендер зарлагдаж богино хугацаанд чанартай 53 ширхэг хаус бүтээн байгуулах чадвартай компаниар М-Си-Эс Проперти компани шалгарсан юм.  Жил гаруйхан хугацаанд АСЕМ Виллаж хотхоныг М-Си-Эс Проперти компани чанартайгаар бүтээн байгуулаад зогсохгүй газрын гүний дулааны систем, гэрийг автоматжуулах систем, EPDM дээврийн ус тусгаарлалт гэх мэт олон дэвшилтэт барилгын технологи, материалуудыг ашиглаж бүрэн хэмжээнд ашиглалтад оруулав. Тус төсөл нь Виста барилгын стандартыг хангасан Виста төсөл бөгөөд 360 м.кв, 500 м.кв-ийн сонголттой нийт 53 вилла орон сууцнаас бүрддэг.

Төслийн байршил: ХУД 11-р хороо, Дүнжингаравын гудамж, Хүрхрээгийн Ам, Улаанбаатар

Барилгажилтын талбай: 55555

Ашиглалтад орсон огноо: 2016

Хүчин чадал: 53 вилла