“Mongolian Property Awards 2016” АСЕМ ХАУС-аар Шилдэг “Нийтийн үйлчилгээний байгууламж”

Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран өнгөрсөн онд манай улсын эдийн засаг, бизнес, нийгмийн салбарын хөгжил, улсын төсвийн бүрдүүлэлтэд жинтэй хувь нэмэр оруулсан ТОП-100 аж ахуйн нэгжийг шалгаруулж цом, өргөмжлөл гардуулах ёслолыг Төрийн ордонд зохион байгууллаа.

ТОП-100 аж ахуйн нэгжийг шалгаруулахдаа, бизнесийн байгууллагын тухайн жилд улсад төлсөн татвар, борлуулалтын орлого, ажиллагсдын тоо, ашгийн хэмжээ, хөрөнгийн хэмжээ гэсэн үзүүлэлтээр дүгнэж байр эзлүүлжээ. Үзүүлэлтийг дүгнэхдээ, Сангийн яам, Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар зэрэг төрийн байгууллагуудаас ирүүлсэн тоо баримт дээр үндэслэн тодорхой аргачлалын дагуу шалгаруулсан байна.

2016 оны ТОП-100 шалгаруулалтад үндэсний групп компаниудаас М-Си-Эс группийн нийт 11 компани шалгарч, группийн амжилтаараа Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн дараа буюу Монгол Улсын хэмжээнд хоёрдугаарт эрэмбэлэгдлээ. Энэ нь өнгөрсөн жилүүдэд хүрсэн амжилтаа бататгасан үйл явдал болж байна.