Төслийн Менежмент

М-Си- Эс Проперти нь төслийн менежментийн бүхий л үе шатны үйлчилгээг цогцоор нь үзүүлэгч мэргэшсэн компани бөгөөд өнөөдрийн байдлаар 30 гаруй барилга бүтээн байгуулалтын төслийг захиалагчдадаа бүрэн хүлээлгэн өгөөд байна. Төслийн бүрэн хэмжээний менежмент буюу төслийн шинэ санаа, зураг төсөл, инженерчлэл, барилга угсралт, цаашлаад төслийг захиалагчид хүлээлгэн өгөх шат хүртэл бүхий л менежментүүдийг М-Си- Эс Проперти компани дангаараа хариуцах чадвартай. Манай өндөр ур чадвар, туршлагатай хамт олон өнөөдрийн байдлаар 10 гаруй төслийн бүрэн хэмжээний менежментийг амжилттай хариуцаж ажилласан. Бид төслийн менежментийг олон улсын PMBOK стандартын дагуу хэрэгжүүлдэг нь дэлхийн тавцанд хүлээн зөвшөөрөгдсөн стандарт, арга барилуудыг цаг үргэлж нутагшуулах чин эрмэлзлийн тод жишээ юм.