Инженеринг

М-Си- Эс Проперти компанийн дийлэнх хувийг өндөр ур чадвартай инженерийн баг бүрдүүлж байдаг. Манай 200 гаруй инженерүүд барилгын салбарын чиглэл бүртээ мэргэшсэн, туршлагатай хамт олон юм. Барилгын дэд бүтэц, барилга бүтээц, барилга угсралтаас авахуулаад барилгын гадна, дотор заслын бүхий л төрлийн шийдэл, инженерингийн тооцооллыг бид захиалагчдынхаа бизнесийн зорилтод уялдуулан санал болгодог. Захиалагч бүрийн шаардлага, зорилтуудыг бид сайтар судалснаар инжеренгийн үйлчилгээгээ санал болгоод зогсохгүй бидний шийдлүүд зардлын өндөр хэмнэлттэй, олон жилийн эдэлгээг тооцоолсон, өндөр нарийвчлалтай байдаг.