by

М-Си- Эс Проперти компанийн дийлэнх хувийг өндөр ур чадвартай инженерийн баг бүрдүүлж байдаг. Манай 200 гаруй инженерүүд барилгын салбарын чиглэл бүртээ мэргэшсэн, туршлагатай хамт олон юм. Барилгын дэд бүтэц, барилга бүтээц, барилга угсралтаас авахуулаад барилгын гадна, дотор заслын бүхий л төрлийн шийдэл, инженерингийн тооцооллыг бид захиалагчдынхаа бизнесийн зорилтод уялдуулан санал болгодог. Захиалагч бүрийн шаардлага, зорилтуудыг бид сайтар судалснаар инжеренгийн үйлчилгээгээ санал болгоод зогсохгүй бидний шийдлүүд зардлын өндөр хэмнэлттэй, олон жилийн эдэлгээг тооцоолсон, өндөр нарийвчлалтай байдаг.

Дэлгэрэнгүй

Барилга угсралтын менежмент нь М-Си- Эс Проперти компанийн үндсэн үйл ажиллагааны чиглэл юм. Бид үүсгэн байгуулагдсан цагаасаа өнөөг хүртэл барилга угсралтын менежментийг үйлчилгээг үзүүлж ирсэн туршлагатай хамт олон юм. Үр бүтээлтэй менежментийн арга барилыг бид барилгын төлөвлөлт, зураг төсөл, барилга угсралтад ашигладаг бөгөөд барилгын зардал, чанарт өндөр хяналт тавьж барилга угсралтыг төлөвлөсөн цаг хугацаанд нь хүлээлгэн өгч чаддаг.

Дэлгэрэнгүй

М-Си- Эс Проперти нь төслийн менежментийн бүхий л үе шатны үйлчилгээг цогцоор нь үзүүлэгч мэргэшсэн компани бөгөөд өнөөдрийн байдлаар 30 гаруй барилга бүтээн байгуулалтын төслийг захиалагчдадаа бүрэн хүлээлгэн өгөөд байна. Төслийн бүрэн хэмжээний менежмент буюу төслийн шинэ санаа, зураг төсөл, инженерчлэл, барилга угсралт, цаашлаад төслийг захиалагчид хүлээлгэн өгөх шат хүртэл бүхий л менежментүүдийг М-Си- Эс Проперти компани дангаараа хариуцах чадвартай.

Дэлгэрэнгүй

Бид монгол улсын барилгын салбарт өнгөрсөн 20 гаруй жилийн турш идэвхтэй үйл ажиллагаа эрхэлж байна. Багагүй энэ хугацаанд манай компани дотоодын барилгын салбарт арвин туршлага хуримтлуулж, салбартаа манлайлагчдын тоонд зүй ёсоор тооцогддог. Монгол улсын зөвлөх инженерийн гэрчилгээгээ гардан авсан манай инженер, баг хамт олон барилгын салбарын хоёр чиглэлээр зөвлөх үйлчилгээг үзүүлдэг.

Дэлгэрэнгүй