М-Си-Эс Проперти ХХК-ийн Чанарын бодлого, зарчим

  1. ЧАНАРЫН БОДЛОГО

М-Си-Эс Проперти ХХК нь салбартаа тэргүүлэгч төдийгүй олон улсын түвшинд өрсөлдөх чадвартай, ISO 9001 / MNS ISO 9001 чанарын менежментийн тогтолцооны хүрээнд “Чанарт cуурилсан менежмент”-ийг хэрэгжүүлэгч байна.

Бид хэрэглэгч захиалагчийн сэтгэл ханамжийг нэн тэргүүнд тавьж, тэдний хүлээлтэд хүрсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг нийлүүлэгч байгууллага байна.

  1. ЧАНАРЫН БОДЛОГЫН ЗАРЧИМ

М-Си-Эс Проперти ХХК-ийн удирдлага болон бүх ажиллагчид нь чанарын бодлогын дараах  зарчмыг баримтлан ажиллана. Үүнд:

Дэлхийн стандарт

Бидний бүх шатны үйл ажиллагаа нь олон улсын чанарын менежментийн үр дүнтэй тогтолцоонд суурилсан байна.

Сэтгэл ханамж

Хэрэглэгч захиалагчийн сэтгэл ханамжид тулгуурласан бодлого, зорилтыг төсөл бүр тодорхойлж, түүнд хүрч ажиллана.

Манлайлал

Ажилтан бүр чанарын менежментийн тогтолцоог ойлгож, хэрэгжүүлэхээс гадна манлайлж ажиллана.

Чанар

Бид бүтээгдэхүүн, үйлчилгээг доголдолгүй байлгахад зорьж, болзошгүй үл тохирлоос урьдчилан сэргийлж, засч залруулах замаар тасралтгүй сайжруулдаг байна.

Үр дүн

Бид үүрэгт ажлын гүйцэтгэлээс илүү үйл явцын үр дүнг чухалчилж ажиллана.