by

ХҮНДЭТГЭСЭН

Б.Даваа-очир

М-Си-Эс Проперти ХХК-ийн Гүйцэтгэх захирал

Бидэнтэй хамт байгаа эрхэм зочин Таны энэ өдрийн амар амгаланг айлтгая.М-Си-Эс Проперти ХХК нь он цагийг түүчээн дунд өдгөө 15 дахь жилийн түүхээ бичиж байна.

Энэ хугацаанд бид улс орны хөгжлийн нүүр царай болсон үйлдвэр олон олон барилга, байгууламжийн төслийг амжилттай хэрэгжүүлэн, ашиглалтанд оруулсан бөгөөд 2011 онд барилга угсралтын “Шилдэг аж ахуй нэгж” болсон бидний
ажлыг үнэлсэн гол үзүүлэлт болсон билээ.

Техник технологийн дэвшлийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн, барилга архитектурын гай хамшгийг мэдрүүлж, дэлхийн хөгжлийг Монголдоо нэвтрүүлэхийн төлөө хичээн ажиллаж буй компанийн нийт хамт олны хүчээр боссон их бүтээн байгуулалттай танилцана уу.

Company History

Манай компани нь анх 1999 онд “М-Си-Эс Констракшн” ХХК нэртэйгээр “М-Си-Эс” группын ууган компаниудын нэг болон байгуулагдаж барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд 2006 онд менежментийн шинэчлэлт хийгдэж барилга угсралтаас гадна үл хөдлөх хөрөнгийн салбарт үйл ажиллагаа явуулах болсноор “М-Си-Эс Проперти” ХХК болон өөрчлөн байгуулагдсан.

Улмаар бидний үйл ажиллагааны цар хүрээ өргөжин тэлж 2011 онд “М-Си-Эс Пропертийз Холдинг” ХХК үүсгэн байгуулагдаж “М-Си-Эс Проперти” ХХК, “М-Си-Эс Эстэйтс” ХХК болон М-Си-Эс грүппийн хэд хэдэн компаниудыг доороо нэгтгэн дараах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.