by

CONSTRUCTION

DEVELOPER AND

MANAGEMENT

COMPANY

ABOUT THE COMPANY
Манай компани нь анх 1999 онд “М-Си-Эс Констракшн” ХХК нэртэйгээр “М-Си-Эс” группын ууган компаниудын нэг болон байгуулагдаж барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд 2006 онд менежментийн шинэчлэлт хийгдэж барилга угсралтаас гадна үл хөдлөх хөрөнгийн салбарт үйл ажиллагаа явуулах болсноор “М-Си-Эс Проперти” ХХК болон өөрчлөн байгуулагдсан. Улмаар бидний үйл ажиллагааны цар хүрээ өргөжин тэлж 2011 онд “М-Си-Эс Пропертийз Холдинг” ХХК үүсгэн байгуулагдаж “М-Си-Эс Проперти” ХХК, “М-Си-Эс Эстэйтс” ХХК болон М-Си-Эс грүппийн хэд хэдэн компаниудыг доороо нэгтгэн дараах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна
Дэлгэрэнгүй
Мэдээ
М-Си-Эс Проперти ХХК-ийн Чанарын бодлого, зарчим 2017.12.13

ЧАНАРЫН БОДЛОГО М-Си-Эс Проперти ХХК нь салбартаа тэргүүлэгч төдийгүй олон улсын түвшинд өрсөлдөх чадвартай, ISO 9001 / MNS ISO 9001 чанарын менежментийн тогтолцооны хүрээнд “Чанарт cуурилсан менежмент”-ийг хэрэгжүүлэгч байна. Бид хэрэглэгч захиалагчийн сэтгэл ханамжийг нэн тэргүүнд тавьж, тэдний хүлээлтэд хүрсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг нийлүүлэгч байгууллага байна. ЧАНАРЫН БОДЛОГЫН ЗАРЧИМ М-Си-Эс Проперти ХХК-ийн удирдлага болон бүх ажиллагчид […]

2016 Вива Сити Хүүхдийн баярын арга хэмжээ 2017.08.02

Уламжлалт Хүүхдийн баярын арга хэмжээг Вива Сити хороолол 3 дахь жилдээ зохион байгуулж байна. Эрхэм эцэг эхчүүд бяцхан дүү нараа Вива Сити хороололд хүрэлцэн ирж баяраа хуваалцахыг урьж байна. 2015.05.31-нд Хүүхдэд зориулсан худалдаа үйлчилгээний өдөрлөг 2015.06.01-нд Хүүхдийн баярт зориулсан албан ёсны арга хэмжээ. Урлагийн тоглолтууд, худалдаа үйлчилгээ, тэмцээн уралдаан, бөөн бөөн сьюрпризүүд та бүхнийг хүлээж […]

“Mongolian Property Awards 2016” АСЕМ ХАУС-аар Шилдэг “Нийтийн үйлчилгээний байгууламж” 2017.08.02

Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран өнгөрсөн онд манай улсын эдийн засаг, бизнес, нийгмийн салбарын хөгжил, улсын төсвийн бүрдүүлэлтэд жинтэй хувь нэмэр оруулсан ТОП-100 аж ахуйн нэгжийг шалгаруулж цом, өргөмжлөл гардуулах ёслолыг Төрийн ордонд зохион байгууллаа. ТОП-100 аж ахуйн нэгжийг шалгаруулахдаа, бизнесийн байгууллагын тухайн жилд улсад төлсөн татвар, борлуулалтын орлого, ажиллагсдын тоо, ашгийн хэмжээ, хөрөнгийн […]

Монголын шилдэг барилга байгууламж шалгаруулах “Mongolian Property Awards 2016” АСЕМ ХАУС-аар Шилдэг “Таун хаус” 2017.08.02

Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран өнгөрсөн онд манай улсын эдийн засаг, бизнес, нийгмийн салбарын хөгжил, улсын төсвийн бүрдүүлэлтэд жинтэй хувь нэмэр оруулсан ТОП-100 аж ахуйн нэгжийг шалгаруулж цом, өргөмжлөл гардуулах ёслолыг Төрийн ордонд зохион байгууллаа. ТОП-100 аж ахуйн нэгжийг шалгаруулахдаа, бизнесийн байгууллагын тухайн жилд улсад төлсөн татвар, борлуулалтын орлого, ажиллагсдын тоо, ашгийн хэмжээ, хөрөнгийн […]

Capabilities
Инженеринг

М-Си- Эс Проперти компанийн дийлэнх хувийг өндөр ур чадвартай инженерийн баг бүрдүүлж байдаг. Манай 200 гаруй инженерүүд барилгын салбарын чиглэл бүртээ мэргэшсэн, туршлагатай хамт олон юм. Барилгын дэд бүтэц, барилга бүтээц, барилга угсралтаас авахуулаад барилгын гадна, дотор заслын бүхий л төрлийн шийдэл, инженерингийн тооцооллыг бид захиалагчдынхаа бизнесийн зорилтод уялдуулан санал болгодог. Захиалагч бүрийн шаардлага, зорилтуудыг бид сайтар судалснаар инжеренгийн үйлчилгээгээ санал болгоод зогсохгүй бидний шийдлүүд зардлын өндөр хэмнэлттэй, олон жилийн эдэлгээг тооцоолсон, өндөр нарийвчлалтай байдаг.

Барилга Угсралтын Менежмент

Барилга угсралтын менежмент нь М-Си- Эс Проперти компанийн үндсэн үйл ажиллагааны чиглэл юм. Бид үүсгэн байгуулагдсан цагаасаа өнөөг хүртэл барилга угсралтын менежментийг үйлчилгээг үзүүлж ирсэн туршлагатай хамт олон юм. Үр бүтээлтэй менежментийн арга барилыг бид барилгын төлөвлөлт, зураг төсөл, барилга угсралтад ашигладаг бөгөөд барилгын зардал, чанарт өндөр хяналт тавьж барилга угсралтыг төлөвлөсөн цаг хугацаанд нь хүлээлгэн өгч чаддаг.

Төслийн Менежмент

М-Си- Эс Проперти нь төслийн менежментийн бүхий л үе шатны үйлчилгээг цогцоор нь үзүүлэгч мэргэшсэн компани бөгөөд өнөөдрийн байдлаар 30 гаруй барилга бүтээн байгуулалтын төслийг захиалагчдадаа бүрэн хүлээлгэн өгөөд байна. Төслийн бүрэн хэмжээний менежмент буюу төслийн шинэ санаа, зураг төсөл, инженерчлэл, барилга угсралт, цаашлаад төслийг захиалагчид хүлээлгэн өгөх шат хүртэл бүхий л менежментүүдийг М-Си- Эс Проперти компани дангаараа хариуцах чадвартай.

Зөвлөх Үйлчилгээ

Бид монгол улсын барилгын салбарт өнгөрсөн 20 гаруй жилийн турш идэвхтэй үйл ажиллагаа эрхэлж байна. Багагүй энэ хугацаанд манай компани дотоодын барилгын салбарт арвин туршлага хуримтлуулж, салбартаа манлайлагчдын тоонд зүй ёсоор тооцогддог. Монгол улсын зөвлөх инженерийн гэрчилгээгээ гардан авсан манай инженер, баг хамт олон барилгын салбарын хоёр чиглэлээр зөвлөх үйлчилгээг үзүүлдэг.