by

Social Responsibility

“М-Си-Эс Проперти” ХХК нь Шинжлэх ухаан технологийн их сургуультай хамтран “Хөгжлийн түлхүүр” сэдэвт Оюутны эрдэм шинжилгээний бага хурлыг 2012 оны 2 сараас 4 сарын хооронд зохион байгуулж, ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж байна. “Оюутнуудыг судалгаа шинжилгээний ажилд дадлагажуулах, эрдэм шинжилгээний ажил бүтээлийг нийтэд таниулан дэмжих, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, онол практикийн мэдлэгийн уялдаа холбоог сайжруулах, ШУТИС болон компанийн хамтын ажиллагааг өргөжүүлэх”-д оршино. Идэвхи зүтгэлээ гарган оролцсон 3 оюутныг шалгаруулж өргөмжлөл, үнэ бүхий зүйл, мөнгөн шагналаар шагнахаас гадна компанид ажиллах эрхийг олгож байгаа билээ. Мөн энэ ажлын хүрээнд Барилга инженер архитектурын сургуульд Судлаач оюутны танхимыг санаачлан нээж, иж бүрэн тоноглолоор тохижуулж өгсөн.